ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол цагдаа нар 14 алт, 12 мөнгө, 7 хүрэлтэй эх орондоо ирлээ

    АНУ-ын Лос-Анжелос хотноо болсон Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртлээ. 

    Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн спортын наадмын рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлэв. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ.



    Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медалийн тавцанд зогссон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй