ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таныг дунджаас ухаалаг болохыг илтгэх 5 шинж

    IQ таны мэддэг зүйлсийг илэрхийлдэггүй. Харин шинэ мэдээллийг ямар хурдаар сурахыг илэрхийлдэг. Судалгаанаас харахад IQ бага байхад нэг түвшинд очоод зогсдог тул таны хувьд одоо байгаа зүйлтэйгээ гацлаа л гэсэн үг.

    Амьдралдаа хэр их амжилт гаргах вэ гэдгийг тодорхойлоход IQ түвшинд нөлөө үзүүлдэг боловч үзүүлэх нөлөө нь тийм ч их биш юм. Гэхдээ өндөр IQ-аас татгалзах хүн байхгүй л болов уу.

    Тэнэг болон ухаантай хүний ялгаа бол ухаантай хүн нь өөрийн хязгаарыг мэддэг.” Альберт Эйнштейн

    Бидний ихэнх нь хэр ухаантай болохоо мэдэхгүйгээр амьдралаа үргэлжлүүлсээр байдаг. Учир нь IQ-гхэмжих тун хэцүү. Хэмжих гэж оролдвол хэдэн зуун доллар төлж мэргэжилтнээр тогтоолгох хэрэг гардаг болохоор тэр биз.

    Иймээс таны хүүхэд ахуйдаа хийж байсан зүйлсийг холбон оролцуулах замаар таныг хэр ухаантай болохыг шинэ судалгаагаар тогтоож байна. Хэрэв доорх шинжүүд танд байвал та өндөр IQ-тайбололтой.

    Та санаа зовиномтгой. Санаа зовиномтгой байдлыг сайн зүйл гэж үзэхэд хэцүү боловч муу зүйл бас биш аж. Сэтгэл зүйч Жеремигийн хийсэн судалгаагаар санаа зовох өвчний хүнд шинж тэмдэгтэй хүмүүсийн IQ нь хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийнхээс хамаагүй өндөр байжээ. Түүнчлэн гүйцэтгэх ажлуудад санаа зовомтгой хүмүүсийн анхаарал төвлөрөл хамгийн өндөр байж, ажлаа үр дүнтэй гүйцэтгэсэн байна. Дараагийн удаа битгий санаа зовоод бай гэж хэлвэл таны өндөр оюуны чадамж л ийм зүйл хийлгээд байна гэхэд болох нь.

    Та эрт уншиж сурсан. Их Британийн эрдэмтэд ихрүүд дээр судалгаа хийжээ. Ихрүүдийн ген адил боловч эрт уншиж сурсан хүүхдийнх нь IQ оноо илүү өндөр гарсан байна. Энгийнээр бодож үзвэл: Тухайн хүүхэд ухаантай болохоороо эрт уншиж сурдаг байна. Өнгөц харвал ийм мэт харагдах боловч уг шалтгаан нь тийм биш байжээ. Судлаачдын олж мэдсэнээр эрт уншиж сурах нь тэдний оюуны хөгжилд нөлөөлж, тэрхүү хүүхдийг ухаантай болгожээ. Хэрэв та эрт уншиж сурсан бол ухаантай байх магадлал байна. Өөрөөр хэлбэл эрт уншиж сурсан тул ухаантай болжээ.

    Та солгой гартай. Солгой гартай хүүхдүүдийг баруун гараар нь бичүүлэх гэж оролддог багш нар хэдийн өнгөрсөн үед үлджээ. Солгой гартай байх нь ач тустай. Тэд нар ямар ч хамааралгүй объектуудыг хамааралтай, ийм л байсан юм уу гэмээр холбож чадах хосгүй авъяастай. Мэдээж энэ бол оюун ухаантны шинж.

    4. Та хүүхэд байхдаа хөгжмийн хичээлд хамрагддаг байсан. Хөгжмийн хичээл нь оюуны чадамжид маш ихээр нөлөөлдөг болохыг олон судалгаагаар баталсан байдаг. Хөгжмийн хичээлд хамрагддаг хүүхдүүдийн анхаарал хандуулах чадвар тун өндрөөс гадна өөрийгөө хянахдаа гарамгай. Хэрэв та багадаа хөгжмийн дугуйланд явдаг байсан бол үр шим нь одоо хүртэл гардаг бололтой.

    5. Та алиа хошин зантай. Алиа хошин зантнууд! Таны хошин зан бол хурц ухааны илрэл. Дараагийн удаа алиалах гэж байвал өөрийн өндөр IQ-гхавсарган ярьж болох нь.

    Дээрх шинжүүд танд илрэхгүй байвал өндөр IQ-тай байх магадлалтай хүмүүсийн тооноос та хасагджээ хэмээн ойлгож болохгүй. Харин дээрх бүх шинж танд илэрч байвал та ямартаа ч дунджаас ухаалаг юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй