ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр хэрэгжсэнээр замын ачаалал буурсан гэв

    Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр хэрэгжсэнээс хойшхи хоёр хоногийн үр дүнг Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

    Дээрх шийдвэрийн хүрээнд 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм.

    Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ.

    Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар наймдугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол наймдугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг хүснэгтээр үзүүлэв.

     

    Уулзвар

    1 цагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл

    8 дугаар сарын 14

    8 дугаар сарын 15

    Бөхийн өргөө

    5900

    6700

    МУБИС

    5300

    6370

    Төв шуудан

    6900

    7800

    Улсын их дэлгүүр

    3150

    4200

    Баруун 4 зам

    5590

    6900

     

    Зүүн эргэлтийг хязгаарласантай холбоотой нийт 25 цэгт 07-21 цагийн хооронд 37 албан хаагч ажиллаж байгаа аж.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй