ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2017 оны дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчид

    "Forbes" сэтгүүл Эмма Стоуныг дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчинээр хүлээн зөвшөөрчээ. Тус сэтгүүлийн сайтад лхагва гарагт нийтлэгдсэн 2017 оны чансаагаар “Ла-Ла Ленд” киноны од сүүлийн жилд 26 сая долларын орлого олсон байна.

    Жагсаалтын удаахь байранд өдгөө 48 настай жүжигчин Женнифер Энистон 25,5 сая долларын орлогоор орсон ба Э.Стоунаас ялгаатай нь гэвэл тэрбээр кино прокатын орлогоос хувь авдаг төдийгүй “Emirates airlines”, Smartwater, Aveeno, Living Proof зэрэг компаниудтай байгуулсан реклам зар сурталчилгааны гэрээнээс давхар орлого олдог байна. “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистоны тодорхой хувийг нь эзэмшдэг "Living Proof" компани 2016 онд зарагдсан бөгөөд харин хэдээр зарсан нь нууц байдаг аж.

    Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлого олсноор тус жагсаалтын 1 дүгээр байрнаас гурав руу буужээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж хоёрдугаар байраа дөрөвдүгээр байраар сольсон бол виски рекламддаг Мила Кунис 15,5 сая долларын орлогоор эхний таван байрын сүүлийг мушгижээ.

    “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын 1-ны тайлант хугацаанд нийтдээ 172,5 сая долларын орлого олсон ажээ. Энэ нь өнгөрсөн оны 205 сая доллароос 16 хувиар доогуур байгаа юм.

    “Ла-Ла Ленд” киноны Мия-гийн дүр Эмма Стоунд АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагнал, “Алтан бөмбөрцөг”, “Оскарын” шагналыг авчирсан юм. Үүнээс өмнө жүжигчин Эмма Стоуны нэрийг “Birdman” кинонд туслах дүрд тоглосны төлөө Америкийн кино урлагийн академийн шагналд дэвшүүлж байжээ.

    Түүний араас орсон жүжигчид:

    1. Emma Stone - $26 million 

    2. Jennifer Aniston - $25.5 million

    3. Jennifer Lawrence - $24 million 

    4. Melissa McCarthy - $18 million 

    5. Mila Kunis - $15.5 million

    6. Emma Watson - $14 million 

    6. Charlize Theron - $14 million

    8. Cate Blanchett - $12 million

    8. Julia Roberts - $12 million

    10. Amy Adams - $11.5 million 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй