ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Булган аймагт нэхийний үнэ 2000 төгрөгт хүрчээ

    Энэ сарын эхэнд үнэгүй байсан нэхийний ханш Булганд аймагт өсч 2000 төгрөгт хүрчээ.

    Булган аймгийн төв “Жаргалант” дэлгүүрийн орчимд нэхийг өлөн гэдэсний хамт 2000 төгрөгөөр худалдан авч байна. Үйлдвэрийн шир 20000, адууны шир 13000 төгрөг байгаа гэж ченжүүд ярилаа. Мөн адууны дэл, сүүл 5000, хонины ноос 800, ямааны ноолуур 50000 төгрөгийн ханштай байна.

    Харин аймгийн статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн дундаж энэ оны долоон сарын байдлаар адууны шир 15.0, үхрийн 1.8-2.3 м урттай шир 17.5, 2.3 м-с дээш урттай шир 27.5 мянган төгрөг байна.

    Өмнөх оны мөн үеийнхээс адууны дэл 77.8,  үхрийн 1.8-2.3 метрийн урттай шир 75, 2.3 метрээс дээш урттай шир 66.7 хувиар тус тус өссөн бол адууны шир өөрчлөлтгүй  байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй