ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ди Каприо шинэ кинонд Да Винчигийн дүрд тоглоно

    Жүжигчин Леонардо Ди Каприо шинэ кинонд Италийн эрдэмтэн, зураач Леонардо да Винчи-гийн дүрд тоглох гэж байгаа тухай “Variety” сэтгүүлд мэдээлжээ.

    Уг сэтгүүлд мэдээлснээр, тус киног Америкийн зохиолч Уолтер Айзексоны намтрын номноос сэдэвлэн бүтээж байгаа ба шинэ кино энэ оны 10 дугаар сард бэлэн болох ажээ. Дээрх уран зохиолын бүтээлийг дэлгэцэнд гаргах эрхийг дуудлага худалдаанд тавьсан ба “Paramount Pictures” кино студи уг эрхийг худалдан авсан байна.

    Харин “Paramount Pictures” чухам яг хэдийг төлснийг тус сэтгүүлд дурдаагүй ч “долоон оронтой” тоогоор хэмжигдэж байгаа аж. “Universal Pictures” илүү өндөр үнэ санал болгох гэж оролдсон ч эцэстээ чадаагүй байна.

    Ди Каприо тус киноны гол дүрд тоглоод зогсохгүй продюсерээр нь ажиллах юм. Продюсерын ажлыг нь Ди Каприо-гийн “Appian Way” компани гүйцэтгэх ажээ.

    Шинэ киноны нэр ямар байх, хэзээ уг кинон дээр ажиллаж эхлэх талаар одоохондоо мэдээлэл байхгүй байна. Зохиолч У.Айзексон нь “Apple” компанийг үндэслэгч Стию Жобс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер, физикч Альберт Эйнштений намтрыг зохиосон нэртэй зохиолч юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй