ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.71 хувиар буурчээ

    Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.

    Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн зургадугаар сараас 0.74 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулбал 1.16 хувиар буурчээ. Ийнхүү орон сууцны үнийн индекс буурахад тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурсан нь нөлөөлсөн гэдгийг Тэнхлэг зууч компанийн судлаачид онцоллоо.

    Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 22 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.71 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.56 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан нь өмнөх сараас 1.48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.07 хувиар буурсан хэвээр байна.

    Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

    Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 72 сая 698 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.16 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

    Хуучин орон сууцны үнийн индекс 0.92 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.23 хувиар буурсан үзүүлэлт юм.
    Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй