ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн цагдаагийн спортын их наадамд Монголын цагдаагийн баг тамирчид оролцож байна

    Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхлэлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдөж байна.


    Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж байна.


    Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртсэн.

    Мөн Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Х.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль, Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль, мөн Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэмцээн 08 дугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй