ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол тамирчин анх удаа таеквондогийн төрлөөр гранпри тэмцээнд оролцохоор болов

    Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин М.Түмэнбаяр нь ирэх сарын 22-24-нд Морокко улсад болох Rabat 2017 World Taekwondo Grand Prix тэмцээнд оролцох урилгаа гардлаа гэж Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ.

    Тэрээр саяхан болсон ДАШТ-ий шагналт 5-р байрт шалгарч, БНСУ-д зохиогдсон “Korea Open” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин болов. Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооны наймдугаар сарын Дэлхийн чансааны 54 кг, 58 кг жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан Олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмблэгдлээ. М.Түмэнбаяр нь олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин болжээ.

    Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпийн чансааны эхний 6-д эрэмблэгдсэн тамирчид Олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.


    М.Түмэнбаярын гаргасан амжилт:
    2013 онд Зүүн Азийн наадмаас 54кг-ийн жинд хүрэл медаль.
    2013 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль.
    2013 онд Оюутны Азийн Аваргаас багийн тулаанаар алтан медаль.
    2014 онд Азийн наадмын 54кг-ийн жинд хүрэл медаль.
    2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 58кг-ийн жинд мөнгөн медаль.
    2016 онд Парисын нээлттэй тэмцээнээс 58кг-ийн жинд хүрэл медаль.
    2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 58кг-ийн жинд шагналт 5-р байр.
    2017 онд Korea open international taekwondo championships тэмцээнээс 58кг-ийн жинд алтан медаль. Шилдэг эрэгтэй тамирчин.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй