ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    National Geographic ”Best Travel Photos Of 2017” уралдааны шилдэг 21 зураг

    "National Geographic 2017 Travel Photographer of the Year" тэмцээний санал асуулгын хугацаа дуусч шилдэг зургуудыг шалгаруулжээ. 

    Шүүгчид 15 мянга гаруй зургуудаас "байгаль, хүмүүс, хот" гэсэн гурван ангилалд ялган байр эзлүүлсэн байна.

    Байр эзэлсэн зургийн эзэн нэг, хоёр, гуравдугаар байр нь тус бүр $2,500, $750, $500-ийн мөнгөн шагнал авахаас гадна  Galápagos Archipelago , National Geographic Expeditions-тэй аялах эрхээр шагнуулж байгаа юм.

     

    #1 Гранпри шагнал: Байгалийн хүч, Мексикийн Коладима муж, Rancho De Aguirre

    Grand Prize Winner: The Power Of Nature, Rancho De Aguirre, Colima, Mexico

    Зурагчин: SERGIO TAPIRO VELASCO

    Мексикийн Колада галт уулын нурангийн хүчтэй дэлбэрэлтийн зургийг 2015 оны 12-р сарын 13-нд авчээ. Би Комала тосгонд явж байхдаа галт уул оргилж үүл үүсгэсэн байхыг хараад зургаа дарж эхэлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа хэмээн зурагчин ярьжээ. 

     

    #2 Бахархмаар дурсгалтай, Байгаль: Үлгэрийн ой, Япон, Тамба

    Honorable Mention, Nature: Forest Of The Fairy, Tamba, Japan

    Зурагчин: Y. TAKAFUJI

    Тамба тосгоны нутгийн иргэдийн барьсан шат ба гэрэлт цохнууд. Бурхны ойн зуны орой.


    #3 Бахархмаар дурсгалтай, Байгаль: Гантиг чулуун агуй, Чили

    Honorable Mention, Nature: Marble Caves, Chile

    Зурагчин: CLANE GESSEL

    Аав бид хоёр энэ жил Патагонад очиж, ямар нэгэн зүйлийг харахыг хүссэн. Машинаар урт удаан арван цаг шороон замаар явсаны дараа дараа гантиг чулуун агуйд хүрсэн. явахдаа бид эцсийн эцэст гантигийн агуйнууд дээр ирэв. Бид яаран завь хөлсөлж ойртож энэхүү нарийн ширхэгтэй цэнхэр туяаг авахад тохиромжтой гэрэл тусахыг хүлээсэн юм. Бидний хүчийн чармайлт талаар өнгөрөөгүй шүү.


    #4 Үзэгчдийн шагналт бүтээл, Хот: Өнгөт зах, Бангкок, Тайланд

    People's Choice Winner, Cities: Colorful Market, Bangkok, Thailand

    Зурагчин: KAJAN MADRASMAIL

    Бангкок хотод шөнө болжээ. Солонгын өнгөтэй захын амьдрал эхэлж байна.


    #5 Гуравдугаар байр, Хүмүүс: Давалгаан дор, Таваруа, Фижи

    Зурагчин: RODNEY BURSIEL

    Фижи арлын Таваруад аялаж байхдаа мэргэжлийн гулгагч Донавон Франкенертерт зургийг дарсан. Энгийн давалгаанд гулгагчдын зурагнаас арай өөр өнцгөөс дарахыг хичээсэн.


    #6 Гуравдугаар байр, Хот: Henningsvær хөл бөмбөгийн талбай , Henningsvær, Nordland, Норвеги

    Зурагчин: MISHA DE-STROYEV

    Норвегийн Лофотоны арал дээр байрлах хөлбөмбөгийн талбай нь Европдоо хамгийн гайхалтайд тооцогддог. Хүйтэн бороотой хэдэн өдөр үргэлжилсний дараа тэнгэр цэлмэж би дроноо хөөргөхөд тохиромжтой болсон. Зургийг 120 метрийн өндөрөөс авсан.


    #7 Хоёрдугаар байр, Хүмүүс: Сонирхолтой мөч, Нидерланд, Амстердам, Хойд Холланд

    Second Place Winner, People: Interesting Moment, Amsterdam, North Holland, Netherlands

    Зурагчин: JULIUS Y

    Рембрандтын бүтээлийн өмнө зогсох олон хүн. Би энэ зургаа анх хараад зурган дээрх хүмүүс бас тэдний өөдөөс ажиглаж байгаа мэт байгааг хараад инээд хүрч байсан. Би хүмүүсийг холдохоос өмнө хоёр зураг дарж амжсан юм. Нэг нь фокус алдагдсан байсан ч энэ зураг төгс болж чадсан.

     


    #8 Үзэгчдийн шагналт бүтээлийн ялагч, Байгаль: Buff Tailed Coronet шувуу, Эквадор

    People's Choice Winner, Nature: Buff Tailed Coronet, Ecuador

    Зурагчин: HYMAKAR VALLURI

    Шувууны диваажин гэгддэг Эквадорын ойд Buff-tailed coronet шувуу идэж байна.


    #9 Нэгдүгээр байр, Хүмүүс: Ажлын байр, Коняа, Турк

    Зурагчин: F. DILEK UYAR

    Туркийн Коногя хотын нэгэн түүхэн барилгын дотогш хүрэх гэрлийн цацраг туяанд бүжиглэх байна. Энэхүү ёслол нь үнэн хүний оюун ухааны ба хайр үргэлж хувьсан өөрчлөгддөг болохыг харуулдаг. Жишээ нь дэлхий тэнхлэгээрээ эргэж түүн дээрх атомууд оршин тогтнох үндэс болдог.


    #10 Бахармаар дурсгалтай, Байгаль: Мт. Бромо Индонезийн Зүүн Жава

    Honorable Mention, Nature: Mt. Bromo, East Java, Indonesia

    Зурагчин: REYNOLD DEWANTARA

    Индонезийн Зүүн Жавад байдаг жижигхэн боловч идэвхитэй Бромо уул. 2016 оны 1-р сарын 17-нд газар хөдлөлтийн улмаас идэвхжил нэмэгдэхээр байлаа. Энэ зургийн ойролцоох орон нутгийн зочид буудлын хашаанаас авсан. Галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нурам яг л утаа шиг харагдаж байлаа. Энэ зураг нь миний хувьд маш чухал Бромо уулын тод гарсан ховор зургуудын нэг гэж бодож байна.


    #11 Бахармаар дурсгалтай, Хүмүүс: Ширтэлт, Бангладеш, Газипур

    Honorable Mention, People: The Man's Stare, Gazipur, Bangladesh

    Зурагчин: MOIN AHMED

    Бороотой өглөө Бангладешийн Жазиппур дахь Тонги Төмөр замын буудал дээр дарсан зураг. Би гэнэт бүдэгхэн цонхны цаанаас нэгэн сонин харц ширтэж байхыг хараад зургийг нь дарсан. Борооноос хамгаалсан хар шүхэр харц хоёр нийлээд мөрөөдлийн мөчийг бүрдүүлсэн.


    #12 Нэгдүгээр байр, Хот: Унших давхарууд, Герман, Штутгарт

    First Place Winner, Cities: Levels Of Reading, Stuttgart, Germany

    Зурагчин: NORBERT FRITZ

    Штутгартын хотын үеийн интерьертэй ном санг байгалийн гэрэлд харагдах байдал. Цагаан шал, задгай талбай, том цонх энэ бүхэн нийлээд танд мэдлэгээ дээшлүүлэх өвөрмөц орчинг бүрдүүлж өгдөг.


    #13 Гуравдугаар байр, Байгаль: Рио Тарколисийн матрууд, Коста Рика

    Зурагчин: TARUN SINHA

    Коста Рика дахь Тарколис голын америк матарнууд. Хөтөч голын эрэг дээр 30-40 матар байгаа гэж хэлэхэд тоголж байгаа байлгүй дээ гэж бодож байлаа. Нарийхан гүүрээр гарч явахад үнэхээр хэсэг матартай таарч тэдний усан дотор болон гадна байгаа өнгөний ялгааг гаргахын тулд энэхүү зургийг дарсан юм.

     


    #14 Хоёрдугаар байр, Байгаль: Амьдрах, Япон, Мияги, Оникукаки

    Зурагчин: HIROMI KANO

    Японы Кабуруинума нуурын мандлыг шүргэн нисэх хүн шувууд. Японд олон тооны нуур ширгэсэний улмаас энэ бүс нутаг нь шувуудын хувьд өвөлжих сүүлийн диваажин болоод байгаа. Би тэдний далавчаа дэвэх хүч, дэгжин байдлыг авахын тулд хөшигний хурдаа тааруулж энэ зругийг дарсан. 


    #15 Бахархмаар дурсгалтай, Байгаль: Таны нүүрэн дээр, Куба

    Зурагчин: SHANE GROSS

    Кубын өмнөд хэсэгт орших далайн чанад дахь Хатан хааны цэцэрлэг далайн эрэг нь 1960 оноос хойш тусгай хамгаалалтанд орсон. Карибын тэнгэсийн энэ хэсэгт загас яг л мөлхөгч амьтад шиг элбэг байдаг. Ийм том тусгай хамгаалалттай газар байдаг нь далайн амьтдыг аврахад тустай байгаа нь сайшаалтай. Би энэ зургийг авахын тулд аварга загас хамгийн элбэг байдаг газар камераа суурилуулж аварга загас миний камерыг унагахыг оролдож байх зуур авсан юм. 


    #16 Бахархмаар дурсгалт, Хот: Ал айн, Ал Бурями, Мухафазат Ал Бурями, Оман

    Honorable Mention, Cities: Al Ain, Al BuraymĪ, Muhafazat Al Buraymi, Oman

    Зурагчин: ANDRZEJ BOCHENSKI

    Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн элсэн цөлд баригдсан байшингууд.


    #17 Бахархмаар дурсгалтай, Хот: Өнгөт орон сууц, Япон, Китагата, Гифу 

    Honorable Mention, Cities: Colorful Apartment, Kitagata, Gifu, Japan

    Зурагчин: TETSUYA HASHIMOTO

    Энэ орон сууц руу манай ажлаас 20 минут машинаар явж хүрдэг. Гифү дахь уйтгартай барилгуудын дунд орчин үеийн загвараараа ялгарч харагддаг. Удаан хугацааны турш би төгс зураг дарж чадахгүй яваад байлаа. Харин улаан хувцастай эмэгтэй орж ирсэнээр энэ зургийг агуулгыг тэр чигээр нь өөрчилж чадсан юм. Түүнгүйгээр би энэ зургийг дарж чадахгүй байлаа. 


    #18 Бахархмаар дурсгалтай, Хүмүүс: Гүүр үе, Энэтхэг, Шинэ Дели

    Honorable Mention, People: Bridging Generation, New Delhi, Nct, India

    Зурагчин: JOBIT GEORGE

    Хөх тэнгэрийн дор үндэсний хувцасаа өмссөн аав хүү хоёр. Исламийн шашны Рамадан сарын үеэр. Энэ зурагт хоёр үеийн хоорондын холбоог харуулж байна. 


    #19 Үзэгчдийн шагналт бүтээлийн ялагч, Хүмүүс: Элс тээвэрлэгч, Бангладеш, Дака, Муншиганж

    People's Choice Winner, People: Sand Porter, Munshiganj, Dhaka, Bangladesh

    Зурагчин: MD TANVEER HASSAN ROHAN

    Бангладешийн Далесвари голын сав газар дарагдсан зураг. Эндээс хүмүүс элс зөөж голын ойролцоо асгадаг.


    #20 Бахархмаар дурсгалтай, Хүмүүс: Бесаких дахь адислал, Бали

    Honorable Mention, People: Blessings At Besakih, Bali

    Зурагчин: MICHAEL DEAN MORGAN

    Үзэсгэлэнт арал Бали дахь нутгйин иргэдийн хэлж "Ээж сүм" гэж нэрлэдэг Бесаких сүм нь мянга гаруй жилийн настай. Агунг ууланд байрлах энэ сүм нь Хинди шашны гурвал: Шива, Брахма, Вишну хэсгээс бүрддэг. Хинду шашны лам нар энд мөргөлчдөд адис хүртээдэг.

    #21 Хоёрдугаар байр, Хот: Ханан хот, Хонг Конг

    Зурагчин: ANDY YEUNG

    Хонг Конгийн шигүү баригдсан барилгуудтай Whampoa Garden-ийг дээрээс нь харвал. Би алдар Kowloon Walled City /Кавлон Ханан Хот/-оос санаа авч зургаа дарсан. Дэлхийн хамгийн шигүү барилгатай орчинд тооцогдож байсан тэр газрыг 30 жилийн өмнө нураасан. Кавлон Ханан Хот нурсан ч гэсэн энэхүү дүр зураг түүнийг санагдуулам харагдаж байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй