ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Солонгосын алдартай жүжигчдийн хүүхэд нас /Фото/

    Сүүлийн арваад жилийн дотор К-Поп хөгжим, солонгос драм, кино дэлхий нийтийг байлдан дагууллаа. Алс холын Өмнөд Америкт ч К-Поп сонсож, олон ангит киног нь амьсгаа даран хүлээдэг болсон байна. Тиймээс солонгос кинонд тоглосон жүжигчин тэр дороо л дэлхийд танигдан, нэр алдар нь дуурсдаг болжээ. Солонгос жүжигчин, дуучин, загвар өмсөгчид царайлаг, хөөрхөн, нууцлаг төрхөөрөө алдартай.Тэгвэл тэд хүүхэд байхдаа ямар байса бол?

    Шин Мин А

    1984 онд төрсөн. Урлагийн карьераа загвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн тэрбээр 2001 онд “Галт  уулын цохилт/ Hwasango” кинонд анх тоглож, хоёр жилийн “Мадлен”-д дүр бүтээсэн. Гэнэн цайлган охин, тачаангуй бүсгүй гэсэн эсрэг тэсрэг хоёр шинж түүнд цогцолсон нь нэр алдарт гарах шалтгаан болжээ. “Miracle Blue” дууны клипнээс та үүнийг ажиглаж болно.

    Сун Жүн Ги

    1985 онд төрсөн. 2008 оноос жүжигчний замналаа эхлүүлсэн. Маш их фэнтэй байсан ч 2012 он хүртэл гол дүр авч чаддаггүй байжээ. 2013 онд цэрэгт явсан.

    Сон Хё Гю

    1981 онд төрсөн. Загвар өмсөгчөөр урлагийн гараагаа эхлэж, удалгүй кинонд тоглосон. “Olay”, “LG” компанийн нүүр царай. worldstopmost.com цахим сэтгүүлээс түүнийг 2016-2017 оны хамгийн үзэсгэлэнтэй солонгос бүсгүйгээр шалгаруулсан.

    Ким Сү Хён

    1988 онд төрсөн. 2007 онд анх кинонд тоглосон. “Шилдэг жүжигчин”, “Hallyu” зэрэг олон шагналтай.

    Жи Чан Үг

    1987 онд төрсөн. Дорнын тулааны урлаг эзэмшсэн тул зодоонтой киноны дүр тун тохирдог. Хамгийн сайхан эрэгтэй жүжигчний тоонд байнга багтдаг.

    Хан Е Сыл

    Жинхэнэ нэр нь Е Сыл Жи. 1982 онд төрсөн жүжигчин, дуучин, модел. Хан Е Сыл эхлээд загвар өмсдөг байсан ч “Non Stop 4” киноноос жүжигчний гараагаа эхэлсэн. АНУ-д төрсөн тул англиар ус цас.

    И Мин Хо

    1987 онд төрсөн И Мин Хо “Кончук” их сургуулийг кино урлагийн чиглэлээр төгссөн. Сэтгүүлд модель хийж байгаад кинонд шилжсэн. Олон ангит кинонууд нь түүнийг Азид алдар хүндийн оргилд аваачсан юм. Хоёр цомогтой дуучин. Азийн шилдэг жүжигчний шагналтай.

    Ким Ү Бин

    1989 онд төрсөн Ким Сөүлийн загварын долоо хоногт загвар өмсдөг байлаа. Азийн загварын од гэж үнэлэгддэг. Кинонд тоглохоос гадна зар сурталчилгаанд гарч, Sandra Park- “Kiss”, 2EYES — “Don’t mess with me” клипэнд дүрээ үлдээсэн.

    Пак Шин Хе 

    1990 онд төрсөн. Жүжигчин, модел. 2003 онд “Stairway to Heaven” киногоор алдаршиж, 2009 онд “You're Beautiful” киноны гол дүрийг бүтээсэн. "Форбс” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий 40 хүний тоонд оруулсан байдаг.

    И Жун Сог

    1989 онд төрсөн. 15 настайгаасаа моделийн ажил хийж, 2010 оноос киноны туслах дүрд тоглож эхэлсэн. “Сургууль 2013” драмын ачаар нэрд гарч, 2012 оны шилдэг жүжигчний шагнал хүртжээ.

    Пак Бу Гом

    1993 онд төрсөн. Одоо Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчин, модель. “Солонгосын үндэсний хан хүү” хэргэмтэй. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гээд бүх нас, мэргэжлийнхэн дунд ижилхэн нэр хүндтэй. “Пхенчан 2018” олимпийн наадмын ивээн тэтгэгч “Кока Кола” компанийн нүүр царай. “FORBS KOREА 2017” чансааны нэгт бичигдсэн. Ази тивийн шилдэг жүжигчний бараг бүх шагналыг хүртжээ.

    Бэ Сү Жи

    1994 онд төрсөн. Дуучин, жүжигчин, бүжигчин, модел. "Miss A” хамтлагийн гоцлол дуучин байсан. Удалгүй телевизэд шилжиж, хэд хэдэн нэвтрүүлгийн хөтлөгч болсон.

    Шин Мин А

    1984 онд төрсөн. Урлагийн карьераа загвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн тэрбээр 2001 онд “Галт  уулын цохилт/ Hwasango” кинонд анх тоглож, хоёр жилийн “Мадлен”-д дүр бүтээсэн. Гэнэн цайлган охин, тачаангуй бүсгүй гэсэн эсрэг тэсрэг хоёр шинж түүнд цогцолсон нь нэр алдарт гарах шалтгаан болжээ. “Miracle Blue” дууны клипнээс та үүнийг ажиглаж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй