ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шавжинд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

    Зуны улиралд хүүхэд байгальд ургасан жимс, жимсгэнийг идэж, цэвэр агаар амьсгалан, нарнаас олон төрлийн амин дэм, витаминыг авах хэрэгтэй байдаг. Гэхдээ үүний хажуугаар элдэв шавжинд хатгуулах асуудал гардаг. Иймд бид та бүхэндээ шавжинд хазуулсан шархыг эдгээж, хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар мэдээлэл хүргэе.

    Шумуул

    Хазуулсан хэсэгт бактерийн эсрэг тос түрхэх нь загатналыг намдаагаад зогсохгүй шархыг хурдан эдгээхэд сайн нөлөөтэй. Танд бэлэн тосон түрхлэг байхгүй бол тухайн хэсэгтээ хүйтэн жин тавьж болно. Ингэснээр загатнах нь багасдаг. Үүнээс гадна нэг аяга усанд хоёр цайны халбага хүнсний сода хийж бэлтгээд,  40 минут тутам уусмалаар шавшиж элдэв халдвар орохоос урьдчилан сэргийлдэг.

    Зөгий

    Морин зөгий, ажилчин зөгий, үхэр зөгий, хатгуурт зөгий зэрэг бүх төрлийн зөгийний хатгалт хүүхдэд аюултай. Энэ тохиолдолд ариутгасан чимхүүрээр зөгийний хатгуурыг  маш болгоомжтой сугалж авна. Хуруугаараа авч болохгүй зөгийний хатгуур цааш арьсанд шигдээх аюултай.

    Хатгуурыг сугалаж авсны дараа бактерийн эсрэг савангаар тухайн хэсгийг угааж, хавдах шинж илэрвэл хүйтэн жин тавьна. Хэрэв дээрх арга хэмжээг авсны дараа хазуулсан хэсэгт ахин хавдах, арьсан дээр цагаан бижрүү үүсэх, толгой эргэх, хатгуулан өвдөх, дотор муухай оргих, цээжээр өвдөх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл та хүүхдээ даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөе.  

    Шоргоолж

    Шоргоолж бол хамгийн түгээмэл шавж юм. Хэрэв таны хүүхэд шоргоолжинд хазуулсан бол хэд хоногийн турш сайтар ажиглаарай. Учир нь ихэнх тохиолдолд шоргоолжны хорны нөлөө хэд хоногийн дараа илэрдэг. Хэрэв шоргоолжны хор хүүхдийн биед идэвхжвэл, бие маш ихээр загатнаж, тавгүйрхэх бөгөөд энэ үед дураараа эм уулгүй яаралтай эмчид хандах хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй