ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Microsoft Paint программ хэрэглээнээс хасагдлаа

    Microsoft корпораци Windows 10 үйлдлийн системээ нэвтрүүлж буйтай холбоотойгоор Ms.Paint програмыг хэрэглээнээс хасаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Анх 1985 онд Windows 1.0 үйлдлийн системд багтан компьютер хэрэглэгчдэд хүрч байсан Ms.Paint програмтай бид салах ёс гүйцэтгэх хэрэгтэй болоод байна.

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Microsoft-ынхон Windows 10 үйлдлийн системийг компьютер хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон гэдгээ мэдэгдсэн бөгөөд Paint програмын шинэчилсэн хувилбар болох Paint 3D-г танилцуулж байжээ.

    Хэдийгээр Ms.Paint програмын шинэчилсэн хувилбар гарна гэж байгаа ч Ms.Paint програмыг ашиглан зураг зурж хүүхэд насаа өнгөрөөсөн хэрэглэгчдийн хувьд түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн, өөр өөрийнхөөрөө эсэргүүцлээ илэрхийлцгээж байгаа ажээ.

    Нэгэн хэрэглэгч “Ms.Paint бидэнтэй хэр удаан байсныг энэ зураг илтгэнэ” гэсэн нэрээр үлэг гүрвэл унасан кобвой эрийн зургийг Paint програм дээр зурснаа сошиал сүлжээнд байршуулсан нь олон мянган хүнд таалагддаад байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй