ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжим бүжгийн коллеж Их сургууль боллоо

    Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль бую Консерватор боллоо.

    Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдөр Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн түүхтэй.

    Хөгжим бүжгийн коллеж үе, үеийн Засгийн газар, сайд нарт консерватор болох хүсэлтээ сүүлийн 20 жил уламжилж ирсэн ч энэ жил тэдний хүсэлтийг хүлээн авч Хөгжим Бүжгийн Их Сургууль болж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй