ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Булганы Хутаг-Өндөр суманд мөндөр оржээ

    Булганы Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөг болон өндөгтэй зүйрлэхүйц хэмжээний мөндөр өчигдөр орж, байгалийн аюулт үзэгдэл болсон байна.

    Тодруулбал, өчигдөр 18:15 цагаас 18:30 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр орсны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдэд багагүй хохирол учирсан байна. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан байна. Мөндрийн хувьд одоо ч хайлаагүй байгаа гэнэ. Иргэд болоод улсад учирсан хохирол эцсийн байдлаар гараагүй. Мөндөрт 2 хүүхэд цохиулж хөнгөн бэртсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй