ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоёр настнуудаа цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?

    Энэ жил шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настай хүүхдүүдийг долоодугаар сарын 25-наас буюу маргаашаас  эхлэн онлайнаар бүртгэнэ. Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх гэнэ. 

    Уг ажлын хүрээнд цэцэрлэгийн бүртгэлийн системийн бэлтгэл ажил дууссан гэнэ.Өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Одоогоор www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт сервир бага зэрэг засвартай, ачаалал даах туршилтыг хийж байгаа. Цэцэрлэгийн бүртгэлийг бүтэн сарын хугацаанд зохион байгуулах учраас ачаалал харьцангуй бага байна байх. 

    Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжид зааснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг л төрийн өмчийн цэцэрлэгт харъяаллын дагуу бүртгэх журамтай юм билээ. Тэгэхээр энэ жил онлайн бүртгэлээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Хэрвээ өнгөрсөн жил цэцэрлэгт бүртгүүлэхээр сугалаа сугалаад хамрагдаж чадаагүй бол ирэх наймдугаар сарын 10-наас харъяаллын цэцэрлэг дээрээ очиж, бүртгүүлэх боломжтой. 

    Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Иймээс утсанд мессежээр ирсэн бүртгэлийн тусгай дугаараа устгаж болохгүйг албаныхан анхаарууллаа.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй