ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    16 түймрийг бүрэн унтраалаа

    Долоодугаар сарын 24-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан боловч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна.

    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжийн даваа”-д гарсан түймрийг бүрэн унтрааж, 20 алба хаагчийг тус сумын Баянцагаан багийн “Харанхуйн Ам”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар сэлгэн байршуулж ажиллуулснаар өчигдөр 11:30 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн.

    Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын “Цацралтын Ам”-д гарсан түймрийг 2017.07.21-ний өдрийн 22:20 минутанд бүрэн унтрааж, Зэвсэгт хүчний 326-р ангийн 51 алба хаагчийг, 3 автомашинтай, орон нутгийн 17 иргэнийг 1 автомашинтай 2 хоног түймрийн цурмыг мануулж, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын байгууллагын 45 албан хаагчийг, 5 автомашинтайгаар Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар шилжүүлэн татаж ажиллууснаар өчигдөр 23:50 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өглөө.

    Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4,  Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн  голомтоос буулгах арга хэмжээг авчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй