ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны арьсыг эрүүлжүүлэх 10 хүнс

    Жимс болон хүнсний ногоог тогтмол хэрэглэх нь, бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй арьсыг сайхан харагдуулахад тусладаг билээ. Ялангуяа зарим нэр төрлийн жимс нь таны арьсыг эрүүл, гэрэлтсэн, толигор байлгахад онцгой нөлөө үзүүлдэг. 

    Нэрс

    Энэ бяцхан жимс нь өөртөө маш их шим тэжээлийг агуулдаг бөгөөд антиоксидант, эслэг, A, C витаминаар баялаг тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшвэл, арьсыг тань залуу, сайхан харагдуулах болно. 

    Тарвас

    90%-ийн усны агууламжтай шинэхэн, амттай тарвас нь арьсыг чийгшүүлж, хуурайшихаас хамгаалдаг.

    Гадил

    Гадил жимс нь арьсны чийгийг тогтвортой хадгалахад нөлөөлөх эрдэс болон калийн агууламжаар баялаг юм. Хэрвээ таны арьс хуурайшиж, чийгээ алдсан бол өдөр тутамдаа гадил жимсийг хэрэглээд үзээрэй. 

    Алим

    Арьсыг сайхан харагдуулахад алим сайнаар нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ялангуяа улаан алим нь коллаген (биод)-ын агууламж өндөртэй тул арьсыг залуу, чанга харагдуулахад тусладаг. 

    Гүзээлзгэнэ

    Амттай, байгалийн цэвэр гүзээлзгэнээс татгалзах хүн үгүй л болов уу. Энэ жимс нь амттайгаас гадна салицилийн хүчил буюу батгатай тэмцэгч бодисыг агуулдаг бөгөөд үрчлээнээс хамгаалдаг байна. 

    Хан боргоцой

    Хан боргоцойны анагаах чадварыг хүн төрөлхтөн үнэлсээр ирсэн билээ. Хан боргоцой нь бие организмын ферментийн идэвхжлийг нэмэгдүүлдэг "бромелайн" хэмээх ферментээр баялаг тул арьсны үрэвсэлт өвчнөөс хамгаалдаг байна.

    Киви

    Киви бол С витанминыг хамгийн ихээр агуулдаг жимснүүдийн нэг билээ. Кивиг тогтмол идэх нь танд эрч хүч өгч, арьсыг гэрэлтсэн, сайхан харагдуулахад тусладаг байна. 

    Интоор

    Амтат интоор нь антиоксидант шинж чанараараа хамгийн баялаг жимс юм. Интоор нь хорт бодисуудтай тэмцэж, арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг. 

    Анар

    Нэрсний нэгэн адил анар жимс нь, харагддагаасаа ч илүү их шим тэжээлийг өөртөө агуулдаг бөгөөд "шим тэжээлийн эх үүсвэр" ч гэж нэрлэгддэг. Анар нь арьсны эдүүдийг нөхөн сэргээж, арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй