ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цэцэрлэгийн онлайн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ

    Жил бүрийн намар цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхчүүдийн хувьд бүртгэлийн ажил “шүдний өвчин” болж, тойргийнхоо цэцэрлэгийн гадаа хэдэн өдөр дарааллан дугаарлаж, хонодог тохиолдол хэвшил болоод байгаа. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутайгаас ийнхүү эцэг, эхчүүд уур бухимдлаа тээн цэцэрлэгийн гадаа дугаарласаар л байгаа. Тэгвэл энэ жилээс эхлэн Нийслэлийн боловсролын газар, Мэдээлэл технологийн газартай хамтран нийслэлийн төрийн өмчийн 216-р цэцэрлэг дээр онлайн бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

    Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-аас буюу ирэх мягмар гаригаас эхлэн онлайнаар бүртгэх юм байна. Ингэхдээ зөвхөн цэцэрлэгт шинээр орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх юм. Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар бүртгэх юм байна. 

    Бүртгэлийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэнэ. 

    Эцэг, эхчүүд зөвхөн тусгай сайтаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Тэгэхээр эцэг, эхчүүд өөрийн оршин суугаа хаягийн асуудлаа цэгцлэх ёстой. Жишээлбэл, ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч хуучин хаяган дээрээ байгаа бол тухайн хүүхэд нь хуучин хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж онлайн бүртгэл дээр гарч ирэн гэрийн хаягийн дагуух цэцэрлэгтээ л бүртгэгдэнэ. Тиймээс хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол эртхэн энэ асуудлаа тодорхой болгож, бүртгэлдээ хамрагдах ёстойг албаныхан анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй