ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан этгээдийг баривчлав

    Энэ сарын 19-ны эхнэрээ гурван удаа хутгалаад зугтсан хэрэг гарчээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн “Бага нарангийн тавдугаар гудамжинд байрлах авто угаалгын газар манай охиныг О гэх залуу хутгалаад гэмтээчихсэн амьсгалахгүй хэвтэж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Уг дуудлага 18 цаг 30 минутанд ирсэнийг авч шалгахад Багануур дүүргийн нэгдүгээр хороонд суух эмэгтэй 27 настай иргэн Х-г нөхөр болох Баянгол дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 32 настай иргэн О нь согтуурсан үедээ  зодож, зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалж зугтаасан хэрэг гарчээ. Гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчлах үед цагдаагийн алба хаагч руу эсэргүүцэн хутга гаргаж танхайрсаныг таслан зогсоож баривчилсан байна. Энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй