ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ой, хээрийн түймэр тавьсан этгээдүүдийг шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 34 хэрэг, зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Мөн ой, хээрийн түймэр тавьж байгаль экологид хохирол учруулсан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

    Харин Хэнтий аймгийн Норовлин сумын “Онон” багийн “Ар Бэрх”, Цэнхэрмандал сумын “Ногоон нуруу”, Дорнод аймгийн Халхгол сум “Ялалт” багийн “Баруун шавар”, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уялган” багийн “Усан Хужир” гэх газрын ойн сан бүхий газарт гарсан түймрүүд нь байгалийн үзэгдэл аянга, хуурайшилтаас шалтгаалан үүссэн болох нь тогтоогдсон байна.

    Түүнчлэн 2017 оны долоодугаар сард цагдаагийн байгууллагад Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн.

    Уг түймэр нь байгалийн үзэгдэл хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогджээ.

    Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой, хээрийн гал түймэр гарч асаж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй