ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакухо сумогийн нэгэн дээд амжилтыг давтлаа

    Хакухо Японы үндэсний бөхийн бас нэг дээд амжилтыг давтжээ. Мэргэжлийн сумод барилдаж эхэлснээс хойш түүний давааны тоо 1,045 болсон нь талийгаач их аварга Чиёнофужигийн амжилттай давхцсан байна. Өчигдөр тэр мэгаширагийн дөрөвт бичигдэж байгаа Кагаяакиг давж, ялалт ялагдлын тоо нь 9:0 харьцаатай болсон юм.

    Сумогийн домог болсон ёкозуна Чиенофужи 2016 оны долдугаар сард нас барсан. Ингэснээрээ 32 настай Хакухо сүмогийн түүхэнд хамгийн олон ялсан ёкозуна болж, Чиёнофужигаас гурван нас залуу байхдаа уг амжилтыг давтаж байгаа ажээ.

    Одоо тэр хоёр давахад озеки Кайогийн сумогийн түүхэнд тогтоосон дээд амжилтыг давтана. Башо дуусахад зургаан барилдаан үлдээд байгааг тооцвол Хакухо зургаан өдрийн талд нь ялалт байгуулахад сүмогийн бүх цаг үеийн хамгийн олон давсан бөх болох ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй