ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Наадмаар бороотой

    Цаг уур, орчин шинжилгээний газраас малчид, тээвэрчдэд анхааруулж байна. Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    2017 оны 07-р сарын 08-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

    Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 

    Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй