ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоов

    Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.

    Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг доройтуулж байгаа аливаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг шат дараатай авч байна.

    Өмнө нь Орхон голын ай сав дагуу хайгуул, олборлолт явуулж байсан 14 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг 2017 оны тавдугаар сарын 13-нд цуцалж, үйл ажиллагааг нь зогсоон, Ерөө голын голдирлыг өөрчилснийг буцааж хэвэнд нь оруулаад байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй