ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үс эрт бууралтдаг ноцтой 5 шалтгаан

    Үс бууралтах нь хүн хөгшрөхөд үүсдэг байгалийн нэг үзэгдэл. Хэн нэг нь үс бууралтахад тайван ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байхад, хэн нэг нь шууд үсээ будуулж нуухыг хүсдэг.  Хэрэв 30 нас хүрээгүй байхад тань үс чинь бууралтвал үсний будгаар будаад бүх зүйл шийдэгдэхгүй. Ингээд үс  эрт бууралтах нь ямар шалтгаантай болохыг та бүхэнд хүргэе!

    Зүрхний өвчлөл

    Зүрх өвдөх туршилтаар эрэгтэй хүмүүсийн богино хугацаанд хурдан бууралтах нь зүрхний титэм судасны өвчинтэй холбоотой байсан нь тогтоогдсон байна. Зүрхний титэм судасны өвчний эхлэлийн үе нь ямар нэгэн мэдэгдэх шинж тэмдэг мэдэгдэхгүй, харин эрэгтэй хүмүүсийн хувьд үс нь хурдан буудалддаг байна. 

    Үсний цайруулагч ихдэх

    Үсний өнгө цайрах бидний үс бага зэргийн үс цайруулагч бодис ялгаруулж байдаг. Энэ бодис ихдэхээр үс бууралтдаг байна. Үүнийг эмчлэхийн тулд хэт ягаан туяа ашигладаг байна. Мөн арьсны өнгө цайрч өөрчлөгдөхөд хэрэглэдэг байна.  

    Амин дэм дутагдах

    Амин дэмийн дутагдал D3 витамин дутагдсанаас өнгө оруулагч меланин (үс, арьсны өнгө хамгаалдаг) бодис алдагдаж эхэлдэг. Энэ нь мөн В12 витамин дутагдахад үүсдэг байна. Үс бууралтахыг зогсоохын тулд зохистой зөв хооллолтыг сонгох хэрэг гардаг.  

    Тамхи татах

    Тамхи татдаг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад эрт бууралтдаг байна. Иймд тамхи татдаг хүмүүс эрт үс бууралтахад гайхах зүйлгүй. Мөн тамхи татах нь үс эрт халзарахад хүргэдэг гэж судлаачид тогтоожээ.

    Бодисын солилцоо

    Үс эрт бууралтах нь биеийн бодисын солилцооноос гадна удамшилтай холбоотой байдаг. Эцэг эх чинь 30 наснаасаа өмнө бууралтсан бол та мөн эрт бууралтах магадлалтай. Эрдэмтэд эцэг эх нь эрт бууралтсан хүмүүсийн генд  удамшлийн эс байгааг тогтоосон байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй