ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мисс А.Баярцэцэг Москвагийн кино наадамд оролцлоо

    ОХУ-ын Москва хотноо болсон Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадамд Мисс А.Баярцэцэг оролцлоо. Тодруулбал, энэхүү олон улсын кино наадмын үзэгчдэд “Явуулын хүн” уран сайхны киног танилцуулахаар киноны уран бүтээлчдийг төлөөлж Москва хотод хүрэлцэн ирсэн гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин А.Алтантөр, А.Баярцэцэг нарыг Москва дахь ЭСЯ угтан авч, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлж, кино наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байгаа аж.

    Сонирхуулахад, Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын Элч” киногоор Москвагийн олон улсын кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн наадамд “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тус наадмын “Уралдаант бус” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт сонгогдсон нь манай улсын орчин үеийн кино урлагийн түүхэнд анх удаа тохиож буй тэмдэглэлтэй үйл явдал боллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй