ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Онцгойгийнхонд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас бэлэглэв

    Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж гар утас бэлэглэлээ. Энэхүү гар утас нь мобиком, юнителийн хос симтэй, сүлжээ сайн барьдаг, ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулагдсан бөгөөд радиогийн суваг барьдаг, чанга яригчтай, 30 хоног цэнэгээ барьдгаараа давуу талтай юм. Мөн mp3 тоглуулагчтайгаас гадна цаг агаар, зурхай зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаасан, гар чийдэн болгон ашиглах боломжтой. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэхүү зургаан ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн.

    Гэрэл, цахилгаангүй, хөдөө, хээрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой энэхүү гар утастай болсноор алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос гадна түймрийн голомтоос мэдээлэл дамжуулах, албаны бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй