ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Борооны улмаас БЗД-т эрчим хүч тасалджээ

    Нийслэлд их хэмжээний устай бороо орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсч цахилгаан эрчим хүчний зарим шугам хамгаалалт тасарч зарим хэрэглэгчдийн хэрэглээ түр тасалдсан байна. Одоогоор дараах газруудад цахилгаан эрчим хүчний тасралт гарсан бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээний 14 бригад гэмтэл саатлыг засварлан ажиллаж байна.

    - Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзалын арын орон сууцны зарим байр,
    - Хан-Уул дүүргийн Нүхтийн амны зарим хэсгээр,
    - Баянгол дүүргийн 4-р хорооллын зарим хэсгээр,
    - Баянзүрх дүүргийн Дүнжингарав хороолол, Жанжины гудамжууд, Ботаник, Амгалангаас Улиастайн гүүр хүртэлх, Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дагуу зарим хэсгээр, Гачуурт, Шар хоолойн ам, Хуандайн ам.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй