ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жолооч нарыг эдгээр газруудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулав

    Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг E_mart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10-р хорооллоос 1-р хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл ихэсчээ. 

    Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах нүхэн гарцнаас дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа аж. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна.

    Эх сурвалж: ЗЦА

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй