ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Хужирт” ус дэлхийн чанарын шалгаруулалтад тэргүүллээ

    Европын холбооны улсад зохион байгуулагддаг чанарын шалгаруулалтын 56 дахь удаагийн “Монде селекшн 2017” шагнал гардуулах ёслол Бүгд найрамдах Мальт улсад болж өнгөрлөө. Шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй шилдэг хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс 40 гаруй нь цэвэр усны брэндүүд байсан юм. Тухайлбал, Япон улсын хамгийн алдартай Фүжи натурал эрдэст ус, Акуа пинк, Фүкүшима Мизу зэрэг брэндүүд, мөн Франц улсын Пиэрвал, Португали улсын Фризе, АНУ-ын Перфект, Хонконгийн Кристалл зэрэг олон орны шилдэг брэндүүд, ус үйлдвэрлэгч компаниуд оролцсон юм.

    Тус тэмцээнээс манай улсын "Хужирт" байгалийн эрдэст ус Алтан медаль хүртэж, дэлхийд чанараараа тэргүүллээ. Харин Герман улсын “Тонисстайнер” эрдэст ус шүүгчийн нэрэмжит шагнал, Японы Фукушима Усны брэнд гранд алтан медалиар тус тус шагнуулсан байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй