ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шөнийн гэрэлт гудамж үнэгүй WiFi-тай боллоо

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. 

    Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг суурилуулаад байна. Эдгээр  хяналтын камерыг ашиглаж  Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм.

    Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор WiFi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой болжээ.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй