ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Samsung” хамгийн өргөн дэлгэц танилцуулав

    Өчигдөр буюу баасан гарагт Самсунг компани CHG90 нэртэй компьютерийн шинэ дэлгэц танилцуулсан нь дэлхийн хамгийн өргөн дэлгэцэнд тооцогдож байна.

    Түүнийг “super ultra wide” гэсэн шинэ ангилалд орох анхны дэлгэц гэж үзэж байгаа юм. Дэлгэцний хэмжээс нь 32:9. Харьцуулбал ultrawide ангиллын дэлгэцүүд 21:9 харьцаатай байдаг бол энгийн дэлгэцүүд 16:9 гэсэн хэмжээстэй байдаг.

    Шинэ дэлгэц нь компьютерийн тоглоомчдын мөрөөдлийн дэлгэц болж байна. Түргэн хариу үзүүлэх чадвар (quick response), AMD-ийн FreeSync 2 технологитай зэрэг нь CHG90-ийг тоглоомчдын зах зээлд зориулсан гэдгийг харуулж байгаа юм.

    49 инчийн супер өргөн дэлгэцэн дээр Эксел яаж харагдахыг дараах зурагнаас харж болно. Мөн дэлгэцийг бүхэлд нь тоглоом тоглоход ашиглаж болохоос гадна хоёр хуваан өөр өөр ажилд зориулж болох юм. $1,500-ын үнэтэй CHG90 дэлгэцийг өнөөдрөөс Амазон онлайн дэлгүүрээс захиалж болох юм байна.

    Эх сурвалж: Techinsider

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй