ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ жил хэдэн сард хурим хийвэл тохиромжтой вэ?

    Зуны дэлгэр цаг айлчлан ирж хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд "тахиа" жил хосуудад хурим найр хийхэд ээлтэй сайн гэж зурхай төлөгт буужээ. Харин өнгөрсөн жил буюу "бичин" жилд хуримлах, бэр гуйхад хатуу байна гэдгээс үүдэн хурим найр урд жилүүдээс бага болсон байна. Тэгвэл энэ жил хэдэн сард хурим хийх тохиромжтойг харуулъя.

    • Хулгана, морь жилтэй эмэгтэй хүн энэ жилийн хувьд хаврын тэргүүн сар, намрын эхэн сар, намрын дунд сар, өвлийн адаг сард хурим найр хийвэл сайн.
    • Хонь, үхэр жилтэй эмэгтэй хүн зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн тэргүүн сар, өвлийн дунд сард хурим найр хийх нь сайн. 
    • Бар, бич жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийх сайн. 
    • Туулай, тахиа жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын тэргүүн сар, зуны адаг сар, намрын эхэн сар, намрын адаг сард хурим найр хийх сайн
    • Луу, нохой жилтэй эмэгтэй хүний хувьд зуны эхэн сар, зуны дунд сар, өвлийн эхэн сар, өвлийн дунд сард хурим найр хийх сайн.
    • Могой, гахай жилтэй эмэгтэй хүний хувьд хаврын дунд сар, хаврын адаг сар, намрын дунд сар, намрын адаг сард хурим найр хийхэд сайн.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй