ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шөнийн гэрэлт гудамж маргааш нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал,  бизнесийн төв болгох зорилтыг тусгасан.

    Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан бөгөөд гэрэлт гудамжийн нээлт маргааш 21:00 цагаас болно.

    Шөнийн гэрэлт гудамжтай болох ажлын хүрээнд циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Шөнийн гудамж дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх аж.

    Гэрэлт гудамжийг нээж буйтай холбогдуулан дараах урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулна

    06 дугаар сарын 08-“Гудамжны нээлтийн өдөр”

    • Жазз болон сонгодог урлагийн тоглолт
    • Гудамжны албан ёсны нээлтийн ёслол
    • Рок поп урлагийн тоглолт
    • Электро хөгжмийн шоу

    06 дугаар сарын 09-“Music festival”-ийн нэрэмжит өдөр

    • Классик болон жазз хөгжмийн тоглолт
    • Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт
    • Электро хөгжмийн шоу

    06 дугаар сарын 10-“National festival”-ийн нэрэмжит өдөр

    • Жазз хөгжмийн тоглолт
    • Жазз болон сонгодог урлагийн тоглолт
    • Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

    06 дугаар сарын 11-“Гэр бүлийн өдөрлөг”-ийн нэрэмжит өдөр

    • Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн
    • Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай
    • Жазз хөгжмийн тоглолт
    • Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт болох юм. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй