ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол улс амар амгалангийн байдлаараа 46-д жагсчээ

    Монгол улс Дэлхийн амар амгалангийн жагсаалтын 46 дугаарт бичигдэж, амар амгалангийн үзүүлэлт “өндөр” гэх ангилалд багтжээ. Өмнөх жилээсээ 3 байраар урагшилсан үзүүлэлттэй гарчээ.

    Тухайлбал, манай улс Зүүн Азийн бүс нутагтаа бид Япон, Тайваний ард, Өмнөд Солонгосын урд жагсжээ. Мөн хоёр хөршөөсөө (ОХУ 151, Хятад 116) гадна АНУ-аас (114) өндөр үзүүлэлттэй гарсан байна.

    Энэхүү жагсаалтыг (Global Peace Index) жил бүр Institute for Economics & Peace байгууллага гаргадаг уламжлалтай. Ингэхдээ Дэлхийн хүн амын 99.7 хувийг хамардаг 163 орны амар амгалангийн жагсаалтыг Нийгмийн халамж, аюулгүй байдал, Дотоодын болон олон улсын зөрчил тэмцэл, Цэрэг зэвсэглэлийн түвшин гэсэн үндсэн гурван бүлэг үзүүлэлтээр гаргасан байна.

    Амар амгалан байдлаараа “Маш өндөр” үнэлгээ авсан орнуудыг жагсаавал:

    Исланд

    Шинэ Зеланд

    Португаль

    Австри

    Дани

    Чех

    Словени

    Канад

    Швейцарь

    Ирланд

    Япон

    Австрали

    “Хамгийн муу“ ангилалд багтсан орнууд:

    150.   Хойд Солонгос

    151.   ОХУ

    152.   Пакистан

    153.   Ардчилсан Конго

    154.   Украин

    155.   Төв Африкийн БНУ

    156.   Судан

    157.   Ливи

    158.   Сомали

    159.   Иемен

    160.   Өмнөд Судан

    161.   Ирак

    162.   Афганистан

    163.   Сири тус тус жагсчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй