ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Халгайн ач тус

    Таван сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах зорилгоор хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.

    Халгайг түүж шөл хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг. Ер нь халгайг заавал таван сар гэлтгүй 8-9 сард ч түүн авч хатааж хэрэглэж болно. Халгай нь К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулдаг.

    Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг  хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.

    Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.

    Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

    Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслын үед бигнүүр тавих ба  200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд  шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног  амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.  Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй