ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зөрчил гаргасан жолооч нарт уучлал үзүүлж, итгэл хүлээлгэж байна

    Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын Цагдаагийн тасаг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаанд "УУЧЛАЛ" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.

    Уг арга хэмжээний хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт явуулж, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам, тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зэрэг зарим төрлийн зөрчил гаргасан жолоочийн зөрчлийг газар дээр нь арилгуулан "УУЧЛАЛ" үзүүлж, "Итгэл хүлээлгэв" хуудсыг тээврийн хэрэгслийн ил харагдах хэсэгт байрлуулж байгаа юм.

    Энэхүү арга хэмжээ нь тухайн жолоочийн гаргасан зөрчлөөс үүдэн гарах хор уршгийг таниулах, дахин ийм төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх, гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй