ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэрэв Монгол Хятад хоорондоо дайтвал юу болох вэ?

    "Хэрэв Монгол Хятад хоёр байлдвал юу болох вэ" гэж та бодож байсан уу? Сонирхолтой нийтлэлийг Хүннү-Сяньби, Монгол-Түрүг (Xiongnu-Xianbei, Mongol-Gokturk) бүлгэмээс авч нийтэлж байна. 

    Хэрэв монгол хятад хоорондоо дайтвал юу болох вэ? Монголын арми байнгын 28000-30000 цэрэгтэй байлдагчаасаа генерал хүртэл тоондоо оруулаад тэр шүү дээ үүн дээр дайчилгааны нөөцөө оруулвал 300000 хүрэх боломжтой. Хятад улс байнгын 2500000 цэрэгтэй нэмж цэрэг дайчлаад 6 саяаас ч илүү болох боломжтой. Дээр нь хүчирхэг нисэх хүчинтэй харин манайд бараг байхгүй шахам, артиллер танкийн хүчин чадал хэтийдсэн манайх 500-гаад танктай гэдэг билүү дээ.

    Хэрэв дайн дэгдвэл дор хаяж 500 мянган хүнтэй арми түүнтэй дүйцхүүц онгоц танк техник хэрэгсэлээр довтлох нь зайлшгүй. Арчаад өнгөрөх юм байна гэж бодогдох байх гэвч монгол бас мөчөөгөө өгөхгүй. Хүн хүчээр дутуу байж нүүр тулан үзэлцэхгүй отолт хууралт партизанчлалт газар орны давуу байдлаа ашиглаж цохилт өгөх гэх зэргээр асар их хохирол учруулна. Цөөн хүчээр олныг устгах туршлага бидний цусанд байгаа нэг цэрэг 30 дайсан буудах нормтой байхад л болоод явчхаж байгаа юм.Оросууд хятадтай шууд хиллэдэг болох түгшүүрт байдлаас хамгаалхын тулд нууцаар зэвсэгийн тусламж үзүүлж эхлэх болно.

    Энэ үеээр хятадын дотоодод жинхэнэ тэсрэлт болно доо бидний амжилттай эсэргүүцэлд огшсон хятадын жижиг үндэстэн даяар бослого үймээн дэгдэнэ. Өвөр монгол ахан дүүс минь зүгээр суухгүй Уйгар Шинжаан Төвдүүд тусгаар тогтнолоо олж авах алтан боломж ирлээ гэж харна. Өмнө зүгийн хятадад дургүй хэл соёл өөр үндэстний мужууд тусгаарлахаар эсэргүүцэж эхэлнэ.

    За тэгээд нэгэн дээвэр хоёр үзэл суртлын бодлогыг эсэргүүцдэг Хонгконг Макаугийн тэрс үзэлтнүүд толгой өндийлгөж эхлэх байх, энэ боломжийг ашиглаад Чан Кайшигийн дэглэмээ эх газартаа тогтоох сонирхолтой хүчирхэг Тайвань хятадын тэнгист сөргөлдөөн үүсгэж эхэлнэ далдуур бидэнд тусламж үзүүлнэ. За тэгээд газар нутгийн маргаантай Солонгос Япон Вьетнам Энэтхэг гээд л өчнөөн улс байна дөө. Дайтдаггүй юмаа гэхэд л ядаж хятад улс НҮБ-д дэмжлэг авхаа больж хориг арга хэмжээнд орсоноор эдийн засаг нь сулран доройтож эхэлнэ. Тэртэй тэргүй дотооддоо хүчээр барьж байгаа тариачдын үймээн эдийн засгийн хямрал дээр дөрөөлөн хяналтаас гарна.

    Буриад Тува Халимаг ахан дүүс минь зүгээр суухгүй оросын армид байлдаж сурсан сайн дурынхан олноороо орж ирнэ. Ай тэд ямар зэвсэгтэй орж ирнэ гэж бодож байна. Орчин үеийн бүх зэвсэглэлийг тэд эзэмшиж чадна шүү дээ. Хятад цөмийн зэвсэгтэй том гүрэн ганцхан бөмбөг хаяхад монгол дуусаа гэж зарим нь бодож магадгүй. Тэрбум 400 сая хүнтэй гүрэн 3 сая хүнтэй ард түмний эсрэг цөмийн бөмбөг хэрэглэвэл дэлхийн шившигийн шившиг болж гүйцнэ биз дээ. Хэрэв ганцхан бөмбөг хаяад шийдчихдэг бол орос чеченьтэй олон жил зууралдах шаардлагагүй л байсан, америк вьетнамд ялагдал хүлээхгүй байсан. Цөмийн зэвсэг бол дэлхийд хүчин чадлаа үзүүлж эрх ашгаа хүндэтгүүлэх гэсэн үзүүлэн төдий зүйл. Нөхцөл байдал ийн буруугаар эргэхэд хятад төр сандралдаж бидэнтэй яаралтай найрамдлын гэрээ байгуулхыг чухалчилна. Гэрээний үр дүнд бид өвөр монголоо эргүүлж авч болох юм, шинжааны торгууд казак ахан дүүсээ шинжааны ихэнх газар нутагтай нь авна.

    Ингэснээр бид Казакстан гэдэг гуравдагч хөрштэй хил залгадаг болно. Үүнийг хятад хүлээн зөвшөөрөхгүй л бол улайрсан монголчууд дайтсаар байх болно шүү дээ. Бодлогогүй дайн ийм л төлөөс шаарддаг. Энэ бүхнийг Бээжин мэдэхгүй байгаа гэвэл худлаа. Ийм учраас л эдийн засгийн аргаар дотроос нь гартаа оруулах ямхын бодлогоо хэрэгжүүлж байгаа юм. Эдийн засгаа бусдад мэдүүлсэн ард түмэнд тусгаар тогтнол гэдэг зүйл зүсэм талхнаас ч үнэгүй болох байлгүй.

    Хаяаа та зүгээр сууж байваа бид нар хийваа бас танд зоос өгнөө гээд байвал хэдэн жилийн дараа бид бүгд гадаад яамны Мөнх-Оргил шиг сэтгэдэг болчих нь вагон вагоноор оруулж ирдэг бүдүүн дарга нартайгаа ижил орон гэртэй оруулж ирээд цуг хөнжилдөө ордог болчихвол дахиад хэдэн жилийн дараа агуу хятад гүрэнд дайн хийх шаардлага юу байнаа боловсруулаад гүйцээчихсэн монголчууд тусгаар тогтнолоо өөрсдөө шилжүүлж өгнө. Харин үүний дараа бид төвдүүд шиг арьсаа амьдаараа өвчүүлэх ажил гарна даа.

    Аливаа зүйлд арга зам байдаг учраас бид дотроосоо мэрүүлж дуусхаасаа өмнө гар хөл нь болсон эдийн засгийн алуурчин бүдүүн дарга нараа амбаардаж хаяад бие даасан бодлого явуулах зоригтой байж эх орныхоо эзэн шиг байж өөрсөддөө байгаагаа үнэлж цэгнэж сурах хэрэгтэй байна. Дов довоо шарлуулах биш нэгдсэн үзэл санаа нэгдсэн измтэй байх шаардлагатай. Уг нь бидний хувьд өндөр хөгжил эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт энэ тэр зүйл гол зорилго биш хөгжил гэдэг юм чинь жижиг үндэстнийг мөхөөж том гүрнүүдийг л таргалуулж байдаг зүйл баялагийн маань 98 хувийг эзэмшдэг цөөхөн гахайнуудад л тэр хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь амин чухал.

    Тийм учраас л өөрсөдтэй нь ижил Рио Тинто, Чалко мэтийн луйврын компанийг оруулж ирдэг болхоос биш Тоёотагийн ганц сэлбэг үйлдвэрлэдэг салбар орж ирэхгүй байгаа биз дээ. Хятад гэдэг шуналт лууны аман доор байгаа манайх шиг жижиг улсын хувьд олигархижсан төр засагтай байна гэдэг ийм л аюултай. Ийм учраас гахайнуудаасаа салах нь нэг номерийн зорилго. Тэгээд баян тансаг эх орондоо нэг үзэл санаа нэг зорилго дор нэгдэж хэт хөгжилд шүтэлгүй ёстой дэлхийд даяаршилгүй довоо шарлуулж суувал хятадаас илүү хүчирхэг байна гэсэн үг...
    Эх сурвалж : Enkhbat bataa

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй