ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Францын армид алба хааж байсан монгол цэрэг амиа алджээ

    Энэ сарын 19-ний өдөр Францын армид алба хаадаг монгол цэрэг амиа алджээ. Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж ,Өмнөд Африкийн цэрэгтэй Марна голын орчимд завиар сургуулилт хийж байгаад сураггүй болсон тухай Зэвсэгт хүний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай иржээ. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон хэмээн мэдээлжээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж.

    Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй