ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын анхны кино наадмын шилдгийн шилдгээр ”Итгэл” УСК тодорлоо

    Монголын анхны кино наадам “Cinema awards” амжилттай зохион байгуулагдаж, 2016 онд Монголын кино урлагийн тэнгэрт мандсан оддыг тодрууллаа. Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан уг наадамд 46 МУСК өрсөлдсөн бөгөөд сүүлийн шатанд шилдгээр шалгарч үлдсэн 12 кино 14 номинацид өрсөлдсөн юм. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр  "Итгэл" уран сайхны кино шалгарлаа.

    Сонирхуулахад, "Итгэл" уран сайхны киноны гол дүрд СТА, жүжигчин Б.Амарсайхан тоглосон бол продюсерээр нь түүний эхнэр С.Уран ажилласан юм. Тэрбээр "Кино уран бүтээл нийгэмд ямар нэг мессеж өгөх нь чухал байдаг. Анх энэ зохиолыг уншихад бидний нийгэмд дутагдаад буй бие биедээ итгэх итгэл, ирээдүйдээ болон өөртөө итгэх итгэлийг харуулахуйц цаашлаад  Монголчуудын бүгдийнх нь дотор байгаа итгэлийг асааж өгөх уран бүтээл болж чадах юм байна гэж харсан учраас энэхүү бүтээлийг Соёолон групптэй хамтран продюсерлэсэн. Маш их баяртай байна" гэлээ.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй