ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол охин Шведчүүдийг дахин гайхшруулав

    Швед улсад амьдардаг Б.Янжаа “Авьяаслаг  Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын  эзэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилснээр ийнхүү финалын шатанд орох эрхтэй болсон юм. Тэгвэл "Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болж Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарчээ. Тус шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоосон байна.

    Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны аппликейшн зохиох зорилготой буй ажээ. Тэрбээр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байсан.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй