ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    88 настай ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног саатуулахаар болжээ

    Өчигдрөөс ээжийгээ загнан зодож байгаа бичлэг сошиалд тарж Монгол хүний сэтгэлийг эмзэглүүлж өр зүрхийг нь эмтэлж буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 41-р байранд оршин суугч, 56 настай Н гэх эмэгтэй өөрийн ээж 88 настай Б-г архи уусан үедээ зодож тагт руу хөөн гаргаж “Үхэхгүй, яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж үхэж далд орооч” хэмээн загнаж танхайрсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг харсан өсвөр насны охид бичлэг хийн сошиалд тавьж, улмаар цагдаад дуудлага өгснөөр хэргийг таслан зогсоосон байна.

    Танхайрсан эмэгтэйг цагдаагийн байгууллага саатуулан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өсгөсөн эхийгээ дарамталж, танхайрсан Н гэх эмэгтэй 88 настай буурайгийн өргөмөл охин бөгөөд байнга архи уудаг. Уусан үедээ агсам согтуу тавьж эхийгээ дарамталдаг байсан гэдгийг ойр орчинд амьдардаг хөршүүд нь хэлж байсан юм. Тэгвэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс зөрчил гаргагч 56 настай эмэгтэй С.Н-г 7 хоног баривчлах шийдвэр гаргажээ. 

    Харин охиндоо зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмээг бусад хүүхдүүдэд нь хүлээлгэсэн өгсөн аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй