ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонжоо: Кельтийн хээ угалз таны талаар юу хэлэхийг сонирхоорой!

    Эртний Кельтийн хээ угалзыг хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн аливаа муу зүйлээс хамгаалах сахиус болгон хэрэглэж иржээ. Эдгээр хээ угалз эрт дээр үеэс өрнө, дорнын улс орнуудын сүм хийдийн хана, туурганд дүрслэгдсэн байдаг бөгөөд хүмүүс хувцас хэрэглэлээ Кельтийн угалзаар чимэглэн, эсвэл сахиус болгон хүзүүндээ зүүдэг байж. Энэ нууцлаг хээг та эртний Ром, Византийн уран барилгад олж болохоос гадна ислам, Эфиопийн ном сударт дүрслэгдсэн байдаг. Бүр эртний Славяны бэлгэ тэмдэг дунд ч тааралддаг байна. Кельтийн угалз өөрийн гэсэн хүч чадалтай гэдэгт эрт цагаас итгэдэг байж.

    Энэ удаад та бүхэнд дээр дүрслэгдсэн 6 хээ угалзыг сайтар ажиглаад, таалагдсан нэг хээг сонгохыг санал болгож байна. Таны сонгосон хээ өөрийн чинь талаар юу өгүүлэхийг сонирхоорой!

    1.Амьдралын мод

    Таны дотор маш их эрч хүч нуугдаж байна. Та яг л байгаль дэлхийтэйгээ үндсээр холбогдсон мод адил газар дээр бат бөх зогсдог, тогтвортой байдлыг эрхэмлэгч нэгэн. Та байгаль дэлхий, газар шорооноос эрч хүчээ авч байх хэрэгтэй. Хөл нүцгэн яв, байгальд гарч амарч бай. Тэгвэл амьдралын эрч хүч тань улам бүр нэмэгдэх болно. Нуруу, бүсэлхийгээ гэмтээхээс сэрэмжилж явууштай.

    2.Дотоод гал цог

    Феникс шувуу цог, нурамнаас дахин дахин төрж шинээр амьдардаг гэж үлгэр домогт гардаг. Та бол амбицтай, эрч хүч, сэтгэл хөдлөл ихтэй нэгэн. Таны дотор яг л гал дүрэлзэн асахтай адил. Гэхдээ гал замдаа тааралдсан бүхнээ өрдөн шатаах эрсдэлтэй гэдгийг санан, сэрэмжилж явах хэрэгтэй шүү. Хуримтлагдаад буй эрч хүчээ уран бүтээлдээ гарга, харин өдөр тутмын амьдралдаа биеэ барьж, сэтгэлээ ариусган, намуухан аясаар хөдлөх хэрэгтэй.

     3.Их луу

    Танд өөрийн дотоод ертөнц, байгаль дэлхийтэйгээ нэгдэн зохицож чадах агуу их чадвар нуугдаж байна. Та бусдад баяр баясгалан авчирч, хүмүүст тусалж чадна. Өөрийнхөө хүч чадлыг мэдэрч чадвал хүссэн зүйлээ бүтээх болно. Та бол өндөр зөн совинтой, оюунлаг хүн.

    4.Пентакл

    Та хүч чадал, хамгаалалтыг бэлгэдсэн хээг сонгожээ. Энэ нь танд сэтгэл болоод биеийн эрч хүчний тэнцвэрийг олох шаардлагатайг сануулж байна. Та өөрийгөө хайж олох хэрэгтэй. 5 хошуутай энэхүү хээ нь таны зүрх сэтгэл тод гэрлээр асдаг болохыг илтгэдэг. Эрүүл мэндийн тал дээр элгээ анхаарахыг зөвлөж байна.

    5.Муурын хээ, угалз

    Та яг л муур мэт уян налархай, хурдтай нэгэн. Та уян хатан байж чаддаг ч хөндлөнгөөс ирэх дарамт, түрэмгийллийг тэвчдэггүй. Хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулах дуртай. Амьдралын замаар өөртөө итгэлтэй алхдаг. Өөрийгөө таньж мэдэх тусам бусад хүмүүсийг, мөн хорвоо ертөнцийг улам бүр ойлгож мэддэг.

    6.Өлзий хээ

    Таны сэтгэл зүрх яг дэлгээтэй номтой адил. Та сайхан сэтгэлийн халуун, дулаан илчийг үргэлж түгээж байдаг. Та бусдыг халамжлан, тусалж дэмждэг. Та хүн бүрийн хамгийн сайн найз байж чаддаг. Энэ өөдрөг үзлээ битгий алдаарай. Мөн биеэ анхааран халамжлаарай. Ялангуяа өвдгөндөө анхаарах хэрэгтэй шүү. Амьсгалын дасгалд суралцах нь тайвширч, дотоод сэтгэлийн амар амгаланг хадгалахад туслах болно.

    Эх сурвалж: marketium.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй